Тос тосолгоо

Shell Helix
Shell Rimula
Shell Spirax
Shell Gadus
Shell Tellus
Shell Omala
Shell Corena

 

 

Shell Helix хөдөлгүүрийн тос нь хамгийн өндөр шаардлага, сорилтыг хангаж байх зорилгоор бүтээгдсэн бүтээгдэхүүн юм. “Shell” нь тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ суурь болоод нэмэлт тосны технологиос эхлээд холигдох бүрэлдэхүүн хэсэг гэх мэт үйлдвэрлэлийн үе шат бүрт туршиж, боловсруулсаар ирсэн өөрийнхөө бүх туршлагыг ашигласан юм. Мөн Shell Helix хөдөлгүүрийн тосны нэр төрөлд Shell Helix Ultra бүрэн синтетик тос багтана.

 

 

 

Shell Rimula хүнд даацын, дизель хөдөлгүүрт зориулагдсан шинэ үеийн, өндөр технологийн хөдөлгүүрийн тосны шугам. Shell Rimula нь ашиглалтын зардлыг хөдөлгүүрийн элэгдэл бууруулах, түлшний хэмнэлтийг нэмэгдүүлэх, тосыг солих давтамжийг нэмэгдүүлэх замаар багасгахад тусалдаг.

 

 

Shell Spirax тос нь хүч дамжуулагч агрегатуудын найдвартай хамгаалалт, үр ашигтай ажиллагааг хангах зорилгоор боловсруулагдсан. Shell Spirax тос нь хүчин чадлын алдагдлыг багасгаж, ашиглалтын температурыг бууруулж, илүү өндөр механик үр ашгаар хангаж өгдөг.

 

 

Shell Gadus тос, тосолгооны шугам нь өөртөө зөвхөн стандарт нөхцөлд ажиллах тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах өргөн нэр төрлийн бүтээгдэхүүнээс гадна хэт өндөр ачаалалтай, өндөр температурын горимд ажиллаж буй тоног төхөөрөмжид зориулсан тусгай бүтээгдэхүүнийг багтаадаг. Эдгээр бүтээгдэхүүнийг элэгдлээс сэргийлэх сайжруулсан хамгаалалт, тос тосолгооны материалын ашиглалтын хугацааг нэмэгдүүлэх, системийн өндөр бүтээмж гэх зэргийн тусламжтайгаар үйлчлүүлэгчдэд нэмэлт ашигтай байлгах зорилгоор бүтээсэн болно.

 

 

Shell Tellus бүтээгдэхүүний шугамыг гидравлик тоног төхөөрөмж, түүнд хэрэглэгддэг блок, агрегатуудын өргөн хүрээний асуудлуудыг шийдвэрлэхэд зориулан бүтээсэн бөгөөд үйлдвэрлэлийн зорилт, тоног төхөөрөмжийн хэрэгцээнд илүүтэй зохицсон бүтээгдэхүүнийг сонгох боломжийг бүрдүүлнэ.

 

 

Shell Omala нь үйлдвэрийн тоноглолын тос бөгөөд тоног төхөөрөмж ажиллуулагчидын үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулах бүхий элэгдэлтийн хамгаалалтыг сайжруулсан, урт удаан эдэлгээтэй, өндөр системд үр ашигтай бүтээгдэхүүн юм.

 

 

Шураган болон ялтаст хийн компрессорын ПАО-д суурилсан өндөр чанартай синтетик тос.
Нэмэлт бодисын агууламж нь үйл ажиллагааны өндөр ачааллалтай нөхцөлд эрэг шургийг
урт удаан хугацааны туршид найдвартай хамгаалах үүрэгтэй /12000 цаг/. Техникийн
тодорхойлолт болон нийцэх стандартууд: [ISO 6743-3A DAJ, ABB VTR (HZTL 90617 list 3a)].

Бүтээгдэхүүний каталог